Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Ахмадуудад хөдөлмөр эрхлэлтийн шинэ боломжууд нээгдэж байна

2025-05-02 09:07:03 Г.Баярчимэг

Дархан сумын Засаг даргын санаачилгаар анх байгуулагдсан Ахмадын хөдөлмөр, хөгжлийн бирж өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёр жил байна. Энэ хугацаанд тус бирж нь хөдөлмөрийн наснаасаа гарсан ч ажил хийх хүсэлтэй, ахмадуудыг нийгмийн идэвхтэй гишүүн байлгах, тэдний орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж ирсэн юм.
Энэ удаад тус биржийн үйл ажиллагааны хүрээнд #Дархан_хотын_Соёл_амралтын_хүрээлэн ОНӨААТҮГ, #Дархан_хотын_Тохижилт_үйлчилгээний_газар ОНӨААТҮГ, #Дархан_сумын_Ахмадын_хороо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь ахмадуудад ажлын байр бий болгож, тэдний мэдлэг, туршлагыг ашиглах нөхцөлийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Гэрээний дагуу ахмадууд цэцэг үрсэлгээ, мод усалгаа, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг байгаль орчны тохижилтын ажлуудыг хийх бөгөөд ажлын цагийг уян хатан нөхцөлтэйгөөр зохицуулан ажиллах юм. Энэ нь ахмадуудын эрүүл мэнд, амьдралын хэв маягт нийцсэн зохистой орчныг бүрдүүлж байна.
Дархан сумын хэмжээнд арван мянга гаруй ахмад настан байдаг бөгөөд өнгөрсөн жил 120 гаруй ахмад хөдөлмөр эрхлэх боломжтой болж, тогтвортой ажлын байранд зуучилсан байна.