Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Эр цэргийн албаа нэр төртэй хаасан залуусаа угтаж, шинэ цэргүүдээ үдэн гаргалаа

2025-05-02 09:02:22 Г.Баярчимэг

Өнөөдөр 2025.05.01/ Дархан-Уул аймагт эр цэргийн албаа нэр төртэй хааж ирсэн цэргүүдээ хүндэтгэлтэйгээр угтан авч, 2025 оны эхний ээлжийн татлагын дагуу эх орныхоо хүү болж буй залуусыг цэргийн албанд нь үдэн гаргах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Залуус Монгол Улсын Батлан хамгаалах салбарын үндсэн хүч болох хугацаат цэргийн албанд хариуцлагатайгаар зүтгэж, Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн 0101-р анги болон Сүхбаатар аймгийн хилийн цэргийн 0146-р ангид албаа амжилттай хааж цэргийн эрдэмд суралцаж, сахилга бат, тэсвэр хатуужлыг өөртөө төлөвшүүлжээ.
Аймгийн Засаг дарга “Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, цэргийн албаа сайн хаагаад ирээрэй” хэмээн захиж, залууст амжилт хүслээ.