Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

#Дархан_сум: Хотын төвийн суурьшлын бүсээс мал, туслах аж ахуйг гаргасан айл өрхүүдийн нөхцөл байдал, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг хуралдаж байна

2025-05-02 08:59:50 Г.Баярчимэг

“Дархан малгүй болох” бодлогын хүрээнд Дархан сумын төвийн суурьшлын бүсээс мал болон туслах аж ахуйг үе шаттайгаар гаргах арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд нүүлгэн шилжсэн өрхүүдийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг судалж, цаашдын арга хэмжээг тодорхойлох зорилгоор Дархан сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2025.05.02/ хуралдаж байна.
Хурлын хүрээнд малтай айл өрхүүдийн амьдрах орчны нөхцөл, дэд бүтцийн хангамж, төрийн байгууллагуудын зүгээс үзүүлэх дэмжлэг, газар ашиглалт, нийтийн тээвэр зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөхөөр ажиллаж байна.
Ажлын хэсэгт Мал эмнэлэг, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар, “Элит хөгжил” ХХК, “Дархан ус суваг” ХК, Хог тээврийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зэрэг холбогдох байгууллагууд оролцож, бодит нөхцөл байдалд үндэслэн санал, шийдлүүдийг дэвшүүлж байна.
Дархан сумын ЗДТГ-аас иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, нүүлгэн шилжүүлсэн өрхүүдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх бодлого баримталж байна.